Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнээс 21.8 тэрбум ам.долларыг аж ахуй нэгжүүдийн гадаад өр, 8.0 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, 2.0 тэрбум ам.долларыг Төв банкны өр, 1.7 тэрбум ам.долларыг арилжааны банкнуудын өр тус тус эзэлжээ.
Улсын нийт гадаад өрийг зээлдүүлэгч тус бүрээр харвал олон зээлдүүлэгч оролцсон зээлийн үлдэгдэл 12.9 тэрбум ам.доллар. Үүнд, Нидерланд улсын 11.3 тэрбум ам.доллар, БНХАУ-ын 3.7 тэрбум ам.доллар, Япон улсын 1.2 тэрбум ам.доллар, Сингапур улсын 1.0 тэрбум ам.доллар, бусад улсаас 3.6 тэрбум ам.долларын зээлтэй байна.
Ингэснээр Монгол Улсын нийт гадаад өрийн ДНБ-д харьцуулах харьцаа 189 хувьд хүрчээ. Мөн дээрх үзүүлэлтэд "Оюутолгой"-н өр төлбөр нэмэгдэж тооцогдоно.