Коста- Рикагийн эрх баригчид Панамаар дамжин ирж буй цагаачдын урсгалын улмаас үндэсний хэмжээнд онц байдал зарлажээ.Энэ тухай РИА Новости мэдээлэв.
Коста-Рика бол ихэнх цагаачдыг АНУ-д хүрэх дамжин өнгөрөх орон мөн. Сүүлийн жилүүдэд тус улсаар дамжин өнгөрөх цагаачдын тоо эрс өссөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Родриго Чавес Роблес онц байдал зарлахыг уриалсан байна.
Зөвхөн энэ есдүгээр сард л гэхэд 60 мянга гаруй хүн Панамтай хиллэдэг хилээр дамжин Пасо Каноас сууринд ирсэн цагаачдын тус хотын хүн амаас гурав дахин давжээ.
Биометрийн өгөгдөл, бүртгэл мэдээллийг цуглуулах, хоол хүнс, усаар хангах, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх г.м олон зүйлийг хамарсан шилжилт хөдөлгөөний үндэсний хэмжээнд яаралтай арга хэмжээ авахгүйгээр эмх цэгцтэй зохион байгуулах боломжгүй болоод байгаа аж.
Ерөнхийлөгч Чавес Роблесын тэмдэглснээр, цагаачдыг АНУ руу саадгүй зорчихын тулд эрх баригчид боломжтой бүхнийг хийж, тэр дундаа улсын хойд хил хүртэл автобус тээвэрлэхийг зохион байгуулж байна.
Гэхдээ зочломтгой байдлыг төрийн сул тал гэж үзэж болохгүйг тэрбээр сануулав.
Мөн үймээн самуун дэгдээгчдийг албадан гаргаж, эх оронд нь буцаахыг Ерөнхийлөгч тушаажээ.