Лондонгийн Их Сургуулийн Коллеж (UCL) болон Эксетерийн Их Сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар “сунжирсан коронавирус” /сараас дээш хугацааны туршид шинж тэмдэг үргэлжлэх/ амьдралын байдалд хорт хавдраас илүү сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ.
Судлаачид 18-65 насны 3,750 гаруй хүний өвчний түүхэнд дүн шинжилгээ хийсэн бөгөөд тэдгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралд сульдаа хамгийн их нөлөөлсөн байна.
Тэдгээр өвчтөнүүдийн ихэнхийнх нь биеийн байдал хорт хавдартай холбоотой цус багадалт, бөөрний хүнд өвчтэй эсвэл үүнтэй төстэй өвчтэй хүмүүсээс илүү сульдаатай байжээ.
Судалгааны багийн гишүүн Эксетерийн Анагаах Ухааны Сургуулийн профессор Уильям Хенли хэлэхдээ: "СунжирсанCOVID” бол үл үзэгдэх өвчин бөгөөд олон хүмүүс ажиллах чадвартаа орсон мэдэгдэхүйц өөрчлөлтийг даван туулахыг хичээж байна. Бидний судалгаагаар “сунжирсан COVID” нь хүмүүсийг зарим төрлийн хорт хавдраас илүү сульдааж, амьдралын чанарыг муутгахад хүргэдэг боловч тэдэнд үзүүлэх дэмжлэг ижил түвшинд байдаггүй болохыг харууллаа. Энэхүү шинэ төрлийн сульдаа байдлыг даван туулахыг оролдож буй хүмүүсийг дэмжихэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бидэнд илүү их судалгаа хийх шаардлагатай байна" гэжээ.