Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн анх удаагаа үндэсний төрийн далбааны өнгөт өмсгөлтэй биш харин хар цамцтай талбайд гарч тоглохоор болжээ. Энэ тухай “Globo” сонин мэдээлэв.
Сонинд бичснээр тус багийн довтлогч Винисиус Жуниор арьс өнгөөр ялгаварлаварлан гадуурхахн гадуурхах үзлийн золиос болжээ.
Өнгөрсөн сард түүнийг “Реал Мадрид”-ын багт Испанийн аварга шалгаруулах тэмцээнийг үеэр “Валенсиа” багын дэмжигчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхан доромжилжээ.
Тоглолтын төгсгөлд тамирчин “Валенсия”-гийн дэмжигчид руу тус баг дээд дивизоноос хасагдаж магадгүй гэсэн дохио зангаа үзүүлж, дараа нь өрсөлдөгч багийн тоглогчидтой зодолсноор улаан хуудас авсан аж.
Тоглолтын дараа “Реал Мадрид” Испанийн Ерөнхий прокурорын газарт хандаж Винисиусын эсрэг арьс өнгөөр ялгаварлан доромжилсон хэргийг шалгахыг шаардсан байна.
5-р сарын 23-нд “Mundo Deportivo” сонинд Испанийн үндэсний цагдаа “Валенсиа” “Реал Мадрид” багын хооронд болсон тоглолтын үеэр Бразил довтлогчийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан доромжлолын хэргээр гурван хүнийг саатуулсан тухай мэдээлсэн байна.
Мөн Мадрид хотод 1-р сарын 26-нд Винисиусын дугаартай цамц өмсгөсөн хүүхэлдэйг гүүрэн дээр дүүжилсэн дөрвөн хүнийг саатуулжээ.
Түүнээс гадна Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбооны Тэмцээний хороо “Валенсиа” багийн хөгжөөн дэмжигчид Бразил тоглогчийн эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжилсон учир тус багт 45 мянган еврогийн торгууль оноожээ.
Тус хорооноос “Валенсиа” багийн “Месталла” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөд болох цэнгэлдэх өмнөд индэрийг хаах хэлбэрээр хориг арга хэмжээ авч, Винисиусын улаан картыг цуцалсан байна.
Бразилийн тамирчид 6-р сарын 17-нд Барселонад болох Гвинейн шигшээ багтай хийх тоглолтод хар өмсгөлтэй талбайд гарах юм байна. Винисиус Жуниор өөрөө ч мөн энэ тоглолтод 20 дугаартай оролцох төлөвтэй байна. Хэвлэлийн мэдээлснээр эхний хагас дууссаны дараа тоглогчид уламжлалт өнгөтэй цамцаа өмсөх аж.