Японы Ерөнхий сайдын хүү Сетаро Кишида аавынхаа албаны ёслолын өргөөнд маазарч буй зургууд нийтэд ил болсны дараа Фумио Кишида хүүгээ албан тушаалаас нь огцруулжээ. Энэ тухай “The Japan Times” мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт Сетаро Кишида болон түүний хамаатан садны гэр бүлийнхэн бэлгэдлийн чухал газруудад ,тухайлбал, эзэн хаан соёрхсоны дараа сайд нарын танхимын гишүүдийн зургаа авхуулдаг өргөөний гол шат дээр хэвтэж авхуулсан зэрэг олон зургууд хэвлэлээр гарчээ.
Ерөнхий сайд хүүгийнхээ үйлдлийг зэмлэсэн гэж Засгийн газар эхлээд мэдэгдсэн ч дараа нь Кишида хүүгийнхээ эл үйлдлийг улс төрийн албан тушаалтанд тохиромжгүй хэмээгээд Сентарог ажлаас нь чөлөөлсөн байна.
Тэрээр энэ шийдвэрийнхээ талаар “Ард түмнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, хойшлуулшгүй асуудлыг шийдвэрлэхийн төлөө зүтгэж үүргээ биелүүлнэ” гэжээ.
2022 оны арваннэгдүгээр сард сонгуулийн кампанит ажлын штабын үйл ажиллагаа, ажлын төлбөрийн баримтыг буруу бөглөсөнтэй холбоотой Японы хууль тогтоомжийг авлигын үйлдлээр зөрчсөн хэргээр Ерөнхий сайд өөрөө огцрох аюулд өртсөн юм.