Канадад хаврын энэ саруудад хэвийн бус халуун болсны улмаас тус улсын ойн бүс түймэрт автаж, утаа нь хөрш АНУ-ын Хойд Дакота, Миннесота мужуудад хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Канад-Америкийн хилийн ойролцоох Сиэттл орчимд халууны хэм жилийн энэ улиралд дээд амжилт тогтоосон буюу Цельсийн 32 хэмд хүрчээ.
Түймрийн голомт болсон Альберта мужид хэд хэдэн уурхайд газрын тосны олборлолтыг зогсоож, 20 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Төстэй нөхцөл байдал Саскачеван, Бритиш Колумбид ажиглагдаж байна.
Шинжээчдийн тооцоолсноор, Канадад газрын тосны олборлолт зогссон нь нүүрсустөрөгчийн нөөцийн ноцтой хомсдолд орох аюул тулгараад байгаа тул дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулж магадгүй байна.
Сүүлийн жилүүдэд тус улсын агаарын дундаж хэм байнга нэмэгдэж байгааг эрдэмтэд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үр дагавар холбоож байна.