Сүүлийн 10 жилд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гунигтай, ууртай болж, стресст өртөмтгий болсныг 150 гаруй оронд явуулсан судалгааныдүнхаруулав. ВВС-гийн “100 эмэгтэй” төслийн хүрээнд “Gallup world poll” компани 10 жилийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Үүнээс үзвэл 2012 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн уур хилэн, уйтгар гуниг, стресс, түгшүүр зэрэг сөрөг сэтгэл хөдлөл ижил түвшинд байв. Харин есөн жилийн дараа эмэгтэйчүүдийн үзүүлэлт эрэгтэйчүүдийнхээс дор хаяж зургаан хувиар илүү болсон байна. Хамгийн их зөрүү Камбож (17 оноо), Энэтхэг, Пакистан, Мароккод (тус бүр 12 оноо) бүртгэгджээ. Магадгүй энэнь эдгээр улсад цар тахал эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлтийн ахиц дэвшлийг сааруулж, ядуурлыг улам нэмэгдүүлсэнтэй холбоотой байж болох гэнэ. Тухайлбал, Санхүүгийн судалгааны хүрээлэнгээс нь 2020 онд Британид 5000 орчим эцэг, эхийн дунд явуулсан судалгаанаас үзвэл коронавирусийн тусгаарлалтын үед ээжүүд ааваас илүү гэрийн ажил хийжээ. Үүний улмаас өндөр цалинтай ажил хийдэг эмэгтэйчүүдийн олонх нь ажлын цагаа багасгах шаардлагатай болсноо мэдүүлсэн байна. “Gallup” дэлхийн насанд хүрсэн хүн амын 98 гаруй хувийг бүрдүүлдэг 150 гаруй улс, бүс нутагт жил бүр 120 000 гаруй хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон төлөөллөөс судалгаа авдаг аж.