Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн хэлбэрээр өвчлүүлсэн коронавирус нь ямар нэг шалтгааны улмаас цаг бусаар нас барах магадлалыг 10 дахин ихэсгэдэг болохыг 17 000 гаруй хүний мэдээлэлд хийсэн судалгааны явцад тогтоожээ. Үүнээс гадна уг вирус нь вений тромбоз буюу бөглөрөл үүсэх эрсдэлийг 2.7 дахин нэмэгдүүлдэг гэнэ. Тэгвэл эмн э лэгт хэвтэн эмчлүүлэхэд хүрсэн, корона ви русийн халдвар авсан хү мүүс тромбозоор өвчлөх магадлал 27.6, зүрхний дутагдалд орох эрсдэл 21.6, цус харвах аюул 17.5 дахин их байжээ. Нэмж дурдахад, “Ковид-19”-ийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш нэг жилийн хугацаанд хүмүүс ямар нэг шалтгаанаар нас барах эрсдэл 118 дахин их байв. Үүний сацуу Япон Улс коронавирусийн хөнгөн шинж тэмдэг илэрсний дараа нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг харуулсан шинэ статистик гаргажээ. Тодруулбал, цар тахлын сүүлийн давлагааны үеэр “Ковид-19”-өөр нас барсан хүмүүсийн 89 хувиас уг өвчний хөнгөн зэргийн шинж тэмдэг илэрсэн аж. Японд вакцинжуулах түвшин нэмэгдэхийн хэрээр уушгины хатгалгааны хүнд хэлбэрээр өвчлөгсдийн хувь багасаж, нас барагсдын олонх нь суурь өвчин нь “Ковид-19”-ийн улмаас хүндэрсэнтэй холбоотой байжээ.