Хавдар тусах гол хүчин зүйл нь амьтны удамшлын урьдал нөхцөл, ялангуяа гений мутац байдаг ч заан, халим урт наслахдаа хорт хавдартай болох нь маш ховор гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний нэгэн адил амьтны ДНХ нь “p53” генийг агуулдаг бөгөөд энэ нь бие махбодыг нөхөн сэргээдэг аж. Заанд энэ гений 20 хувилбар байдаг. Үүний ачаар заанууд хорт хавдартай амжилттай тэмцдэгийг молекул биологи, хувьслын чиглэлээр хийсэн шинэ судалгаа харуулжээ. Энэ нээлт хүний гэмтсэн геномыг сэргээх аргуудыг олоход тусална гэж эрдэмтэд хэлэв. Амьтны хувьд хорт хавдар нь бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг системийн өвчин юм. Хагалгааны дараа хорт хавдар нь түрэмгий хэлбэртэй бол хими, эсвэл туяа эмчилгээ хийдэг.