Канадын эрдэмтдийн судалгаанаас үзвэл коронавирус нь сургууль, олон нийтийн газар гэхээсээ илүү гэрт илүү хурдан халдварладаг. Хүмүүс гэртээ илүү олон цаг байдаг тул халдвар авагчтай удаан хугацаагаар харилцах магадлал өндөр аж. Мэргэжилтнүүд “Ковид”-той тэмцэх үр дүнтэй аргыг олохын тулд судалгаа явуулжээ. Тэд вирусийн халдвар дамжих хурд, PCR шинжилгээний үзүүлэлт, вакцины үр дүн, өвчний дахилт, коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг судалсан байна. Ингээд PCR шинжилгээг эрт хийснээр нэг өрхийн дунд вирус дамжихаас сэргийлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шинжилгээ нь халдвар авсан хүмүүсийг хурдан тусгаарлахад тусалдаг тул өвчнөөс сэргийлэх хамгийн чухал хэрэгсэл хэвээр байна. Нэмж дурдахад, хамгаалах арга хэмжээг эрт сулруулах нь “Ковид” дахин дэгдэх гол хүчин зүйл болохыг мэргэжилтнүүданхааруулжээ. Нийгэмд вирусийн эсрэг дархлаа тогтоохын тулд иргэдийн хэдэн хувь нь вакцинд хамрагдах шаардлагатайг эрдэмтэд мэдээлэв. Дархлаа өндөр үед хүмүүсийн 60 хувийг вакцинжуулахад хангалттай. Харин дархлаа суларсан үед (ялангуяа өвлийн улиралд) хүн амын 90 хувь нь вакцинд хамрагдах ёстой гэнэ.