АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн баг “Ковид-19”-ийн тархалтыг бууруулах арга олжээ. Олон улсад жоргүй, хямд үнээр олгодог, олдоцтой гамма аминхүчил (GABA) нь уг өвчний сөрөг үр дагаврыг бууруулж, үүссэн шинэ омгийг эмчлэх боломжтойг тэд нотолсныг “Frontiers in immunology” сэтгүүлд бичжээ. Судалгааны явцад уг амин хүчил “SARS-CoV-2”-ын халдварыг үхэлд хүргэхээр хүнд болон хөнгөн хэлбэрээр авсан хулгануудын өвчний хүндрэл, уушгин дөгөх вирусийн ачаалал, нас баралтыг бууруулсан гэнэ. Коронавирусийн хоёр өөр хувилбараас хамгаалах нөлөө нь эл амин хүчлийг шинэ омгийн цогц эмчилгээ болж чадахыг харуулсан байна.
Гамма аминхүчил нь тархины биологийн идэвхт химийн бодисын гол систем гэдгийг эрдэмтэдонцлон тэмдэглэв. Дархлааны эсүүдийн гамма амин хүчлүүд идэвхэжсэн үе дүрэвслийн үйл явцыг дарангуйлдаг болохыг судлаачид урьд нь ажигласан байжээ.