Италийн цаг уур судлаачид өндөр уулын цасны хэмжээ хэр зэрэг багасаж буйг тогтоожээ. Тэдний хийсэн хэмжилтүүд нь манай гаргийн бүх уулын цасан бүрхүүл хурдацтай багасаж байгаа тухай өмнөх таамаглалыг нотолсныг эрдэм шинжилгээ, судалгааны багийн гишүүн Клаудиа Нотарникола тодотгожээ. Түүний хэлснээр дэлхийн дулаарлын улмаас тийм бүс нутгуудад цас хэвээр хадгалагдах хугацаа дунджаар хагас сараар багассан аж.
Дулаарлын эхний “хохирогчид” нь Умард туйлын бүс нутаг, уулсын мөсөн голууд аж. Өнгөрсөн зуунтай харьцуулахад эдгээр бүс нутагт агаарын дундаж температур 4-9 градусаар нэмэгдсэн нь мөсний хэмжээг огцом буурахад хүргэсэн байна. Эрдэмтэд 2000-2020 оны манай гаргийн хамгийн том нуруудын олон мянган гэрэл зургийг шинжилснийхээ дараа сүүлийн 40 жилийн хугацааны цасан бүрхүүлийн өөрчлөлтийн явцыг компьютерт загварчлан үзүүлсэн аж. Үүнээс үзвэл цасан бүрхүүл жилд дунджаар 3.6 хувиар буурчээ.
Энэ нь дэлхийн усны тэнцвэрт байдал, чийгийн эх үүсвэр, хүйтнээс хамгаалахад цас шаардлагатай байдаг амьтан, ургамлын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг судлаачид анхааруулав. Тодорхойгүй шалтгаанаар Камчатка, Памир, Шинэ газарт эсрэгээрээ цасан бүрхүүлийн хэмжээ тэлж, хайлах хугацаа уртсаж буйг тэд мөн тодруулсан гэнэ.