Чингэлтэй дүүргийн I хороо, 23 дугаар сургуулийн баруун урд хэсэг
Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил эрчимтэй үргэлжилж байгаа билээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх, түргэн тусламж, гал унтраах машинуудад хорооллууд руу чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй барьсан нийт 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өдгөө 3620 гаруйнх нь газрыг чөлөөлжээ.
Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамаарч ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын болон сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам болгож тохижуулна гэж албаныхан мэдээлсэн ч өнөөдөр дийлэнхийг нь авто зогсоол хэлбэрээр ашиглаж байна. Мөн зарим газар төмөр хашаа хатгасан нь оршин суугчдад нар халхалсан байшин барьчих вий гэсэн айдас төрүүлж буй аж.
Гэрэл зургуудыг Э.Харцага