Өмнөговь аймгийн Ханбогд сумд энэ сарын 25, 26-нд “Нутгаа мөнхөлсөн тэмээчид” хэмээх баяр боллоо. Энэ үеэр хурдан ат, тайлаг, торомны уралдаан, сайхан буур, ингэ, ат, их сүүтэй ингэ шалгаруулах зэрэг тэмцээн болж олны сонирхлыг татсан юм. Ханбогд сум нь улсдаа тэмээн сүргийнхээ тоогоор тэргүүлдэг. Тодруулбал, тус сум нь 33 300 тэмээтэй аж. Ханбогд сумын нутагт орших Галбын говь нь ганган улаан тэмээний нутаг гэдгээрээ алдартай.