Украинд нийт 68 оюутан суралцдаг бөгөөд 22 иргэн байнгын аж төрж амьдардаг гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тэрбээр "Украин улсын иргэнтэй гэр бүл болсон дээрх иргэд, ихэнх нь олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй. Харин 68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яамнаас холбогдон ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо ирсэн байна. Үлдсэн оюутнуудыг татан авах ажлыг төлөвлөн ажиллаж буй. Тодруулбал, Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан Зарим улс орнууд олон улсын нислэгээ цуцалж байгаа. Нислэг цуцлагдахгүй бол маргааш, нөгөөдрөөс иргэд эх орон ирнэ гэсэн үг. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж татан авна" гэлээ.