Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын газартай хамтран ажилласныхаа төлөө тогтмол мөнгөн урамшуулал авдаг байсныг тогтоогдсон гэж ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр мэдээлсэн.
Үүнээс гадна дахин гурван монгол иргэн гадаадын тагнуулын газартай хамтран ажиллаж байсныг ТЕГ-аас илрүүлсэн байна. Тодруулбал ,Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд найман жил хорих ял оноогоод байна.
Түүнчлэн Монгол Улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгасан. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа аж.