Улаанбаатар хотод хүүхэд автозамын гарцан дээр осолд өртөн амь насаа алдсаар байна. 2020 оны байдлаар 625 хүүхэд авто осолд өртөн 543 нь хүнд гэмтсэн бол 64 нь амиа алджээ. Явган хүний гарц гэдэг хүүхэд багачуудын хувьд хамгийн аюулгүй гэж үзэх хэсэг. Гэтэл осолд өртсөн хүүхдийн 53 хувь нь гарцан дээр дайруулжээ.Аюулгүй гэж үзсэн хэсэг нь хамгийн аюултай болж хувирсан энэ байдлыг өөрчлөхөд “Хүүхэд” төслийн гол зорилго оршиж байгааг санаачлагч нар нь хэллээ. Төслийн хүрээнд ард түмнээс хандив цуглуулж нийслэлд хамгийн олон хүүхэд осолд өртсөн явган гарцыг засч сайжруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ газарт, нүдэнд ил харагдахуйц гэрлэн дохио, жолоочид гарц ойртож байгааг алсаас сануулах тэмдэглээ зэргийг хийхээр зураг төслөө гаргасан байна. Эл төслийн нээлт өнөөдөр 19.00 цагаас ТВ5, Стар, С1 телевизээр шууд хүрэх юм. Мөн төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 9-р сарын 1 нд өдөр тайлагнахаар болсон байна.