Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/205 тушаалаар "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019" нэгдсэн арга хэмжээ батлагдсан.
Тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүдээс 2019 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд нийт 1177 гэмт хэргийг ажиллагааны явцад илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 1233 хүнийг олж тогтоожээ.