Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдрийн 18.01 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 19.40 цагт очиж, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.