Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22.2 тэрбум төгрөгөөр буурлаа.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 3 дугаар сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 (0.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.6 (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны 3 дугаар сарын эцэст 897.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 43.7 (5.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 57.4 (6.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.