Нийт гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна.
2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд. Харин объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Объектын гал түймрийн 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны гэмтэл, яндангийн цонолтоос шалтгаалжээ.
Тиймээс иргэн та хуурайшилт ихтэй энэ улиралд анхаарал, болгоомжтой байж, үнс нурам, тамхины иш зэрэг гал түймэр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлье.