Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” юм. Хүн амын дундаж наслалт гэдэг нь (төрөх үеийн) шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа (жил) юм.
Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.
Хүн амын дундаж наслалт нь нэмэгдэх, хорогдох нь – Хүн амын нас баралтын түвшин, Нялхсын нас баралтын түвшнээс шууд хамаардаг.