14 оны энэ өдөр Фатимидууд (лалын шийт шашинт улс ) Египэт руу дайрчээ.
41 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан түүхэнд туйлын эрх дураараа загнахын, улсын хөрөнгийг ичгүйгээр үрэн таран хийхийн, урьд өмнө нь үзэгдээгүй садар самууны бэлэг тэмдэг болсон Гай Цезарь (Калигула) алуулжээ.
1556 оны энэ өдөр Их Моголын эзэн хаан Гумаюн алуулжээ.
1732 оны энэ өдөр Францын инээдмийн зохиолч Пьер Бомарше төржээ.
1862 оны энэ өдөр Пулитцерийн шагналт анхны эмэгтэй сэтгүүлч, Америкийн зохиолч Эдит Уортон төржээ.
1862 оны энэ өдөр Румын Улсын нийслэлээр Бухарест хот болжээ.
1901 оны энэ өдөр алдарт кино найруулагч Михаил Ромм төржээ.
1920 оны энэ өдөр Италийн зураач, уран барималч Амедео Модильяни төржээ.
1924 оны энэ өдөр анхны өвлийн Олимп эхэлжээ.
1946 оны энэ өдөр НҮБ-ын цөмийн эрчим хүний комисс байгуулагджээ.
1965 оны энэ өдөр Английн Ерөнхий сайд асан, Нобелийн шагналт Уинстон Черчилль нас баржээ.
1967 оны энэ өдөр Хятадын удирдагч Мао Зедун соёлын хувьсгалыг хамгаалах армийг бүрдүүлж эхэлжээ.
1972 оны энэ өдөр Гуам арал дээрээс Дэлхийн II дайн дуссаныг мэдээгүй 28 жил болсон Соичи Якои гэдэг япон цэрэг олджээ.
1984 оны энэ өдөр анхны хувийн хэрэглээний Apple Macintosh компьютер гарчээ.
1986 оны энэ өдөр Тэнгэрийн ван (Уран) гариг дээр анхны сансрын хөлөг буужээ.
2011 оны энэ өдөр Москвагийн Домодедово онгоцны буудал дээр террорист халдлагын улмаас 37 хүн нас барж,180 хүн шархджээ.