Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг “Amazon” компанийн эзэн Жефф Безос эхнэр Маккензи Безосоос салах гэж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Учир нь гэр бүлээ цуцлуулах шийдвэрт хүрснээ тэд Twitter сүлжээгээр дамжуулан хамтын мэдэгдэл хийсэн юм. Тэд мэдэгдэлдээ “Хэдий салж байгаа ч гэлээ найзууд болон үлдэнэ. Өнөөдөр сална гэдгээ бид 25 жилийн өмнө мэдэж байсан” хэмээн тэмдэглэжээ.
Гэр бүл салалтын процесс ид явагдаж байгаа ч гэлээ Bloomberg агентлагийн мэдээлснээр Маккензи Жефф хоёр хөрөнгөө эн тэнцүү хуваах тохиролцоонд хүрэхэд ойр байгаа гэнэ. Ингэсэн тохиолдолд эхнэр Маккензи Безос 70 тэрбумын хөрөнгөтэй болж хамгийн их хөрөнгөтэй эмэгтэй болох ажээ. Тус агентлаг Жефф Безосын нийт хөрөнгийг 137 тэрбум доллар гэж үнэлсэн бол “Форбс” сэтгүүлийн үнэлгээгээр 150 тэрбум доллар байна.