2019 оны 1-р сарын 7-ноос Японд зорчоод нутаг буцах гэж буй гадаадын иргэн бүр татвар төлөх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Татварын хэмжээ 1000 иен буюу 25 мянган төгрөг байх бөгөөд тус татвар гадаадын харьяат хүн бүрт үйлчлэх гэнэ. Харин энэ сарын 7-ноос өмнө онгоцны тасалбар худалдаж авсан хүмүүс болон хоёр хүртэлх насны хүүхдүүд, дипломат ажилтнууд үүнд хамрагдахгүй аж.
Японы Засгийн газрын тооцоогоор 2020 онд 40 сая жуулчин тус улсад аялах төлөвтэй байгаа тул дээрх татвараас олох 2019 оны орлого нь 40 сая иен байх гэнэ. Уг орлогыг аялал жуулчлалын салбарт зориулагдсан дэд бүтцийг сайжруулах, онгоцны буудлуудын автомат технологийн чадамжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх юм байна.