Европын холбооноос гарсан тохиолдолд олныг хамарсан үймээн болохоос сэргийлэх ажилд Их Британийн Цагдаагийн газар бэлтгэж эхэлжээ. Ялангуяа үймээн самуун Умард Ирландад үүсэх магадлал өндөр байгаа тул Цагдаагийн газар тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Шотланд, Англиас мянга гаруй цагдаагийн алба хаагчдыг илгээх ажээ.
Умард Ирландын Цагдаагийн газар зөвхөн өөрсдийн хүч бололцоогоор нөхцөл байдлыг хянах боломжгүй гэж үзсэн тул Лондоноос ийнхүү нэмэлт хүч хүссэн байна. Их Британийн иргэдийн олонх нь улсаа Европын холбооноос гаргах саналыг дэмжиж үүнийг парламент нь баталгаажуулсан ч дээр асуудал өнөөдөр маргааны гол сэдэв болсоор байна.