Удирдлага дахь ажилтнуудтайгаа ёс бус харилцсан тухай асуудал нь том дуулианыг тарьсан учир Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт албан тушаалаасаа огцорлоо. NBC News-ийн мэдээлснээр Уайт ажлын цагаар хувийн эрх ашгаа хангуулах үүрэг даалгаврыг ажилтнууддаа өгдөг байжээ. Тухайлбал, түүний даалгаврын дагуу ажилтнууд нь даргадаа зориулан трико худалдаж авч, хувцасыг нь хими цэвэрлэгдээнд өгч, идэх хоолыг нь дөхүүлж өгдөг байжээ.
Дээрх бүгдийг Пентагоны ёс зүйн дүрмэнд хатуу хориглосон байдаг аж. Тиймээс ёс зүйгүй арга барилыг нь нэг бус ажилтан эсэргүүцэн шүүмжилсэнд Дана Уайт дургүйлхэн дөрвөн ч хүнийг ажлаас нь хууль бусаар халсан байх магадлалтай гэнэ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг Чарльз Саммерс түр гүйцэтгэх ажээ.