Хятадын төв телевизийн мэдээлснээр ӨМӨЗО-ны банкийг тэргүүлж байсан Ян Чэнлинийг цаазаар авах шийдвэрийг Хятадын ардын шүүх энэ сарын 21-нд гаргаж, бүх өмч хөрөнгийг нь хураажээ.
Үүний шалтгаан нь тэрбээр банкийг тэргүүлж байх үедээ 307 сая юань буюу 44.5 сая долларыг хувьдаа шамшигдуулсан гэнэ. Шүүхийн тогтоолд дурдснаар “Хэрэгтний гэмт үйлдэл нийгэм болон улс орны эсрэг сөрөг үр дагаврыг ихээр өдөөсөн” гээд ялыг хөнгөрүүлэх боломж болохыг тэмдэглэсэн байна.