МЭӨ 3 онд Ромын эзэн хаан Галба төржээ.
820 оны энэ өдөр Константинопол дахь Гэгээн Софигийн сүмд Византийн эзэн хаан V Лео алуулжээ.
1294 оны энэ өдөр хамба лам нарын хурлаар Ромын Папаар хамба лам Бенедетто Каэтани сонгогджээ. Тэрээр түүхэнд VIII Бонифаци нэрээрээ алдаршжээ.
1588 оны энэ өдөр Польшийн хатан хаан Констанция төржээ.
1761 оны энэ өдөр Османы гүрний султан III Селим төрийн эргэлтийн явцад алуулжээ.
1777 оны энэ өдөр далайн ахмад Жемс Кук нэгэн арал нээсэн бөгөөд түүнийгээ Зул сарын арал гэж нэрлэжээ.Эл арал дэлхийн хамгийн том аралд тооцогддог аж.
1800 оны энэ өдөр Сен-Никез гудамжинд Францын эзэн хаан Напалеоны амь насанд халдсан ч эзэн хаан амьд үлджээ.
1801 оны энэ өдөр Английн механик инженер Ричард Тревик анхны уурын автомашиныг танилцуулжээ.
1814 оны энэ өдөр Их Британи болон АНУ-ын төлөөлөгчид 1812 оны дайн дууссан тухай Гентын гэрээ байгуулжээ.
1851 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын номын сан шатаж 35,0 мянган нос болон олон ховор чухал баримтууд устжээ.
1865 оны энэ өдөр АНУ-д арьс өнгөөр ялгаварлах Ку-Клукс-Клан байгууллага үүсжээ.
1871 оны энэ өдөр Египтын Каирт хотод Суэцийн хоолойг нээхээд зориулж захиалсан Ж. Вердийн алдарт “Аида” дуурь нээлтээ хийжээ.
1906 оны энэ өдөр анхны радио нэвтрүүлэг цацагджээ
1906 оны энэ өдөр Английн зохиолч Жеймс Хейдли Чейз төржээ.
1924 оны энэ өдөр Албани Бүгд найрамдах улс болжээ.
1929 оны энэ өдөр Аргентины Ерөнхийлөгч Иполито Иригойенын амь насанд халджээ.
1942 оны энэ өдөр Францын усан цэргийн адмирал Вишийн дэглэмийн удирдагчдын нэг Франсуа Дарлан нас баржээ.
1951 оны энэ өдөр Ливи улс тусгаар тогтнон Ливийн Нэгдсэн вант улс болж I Идрус хааныг өргөмжилжээ.
1969 оны энэ өдөр “Phillips Petroleum” газрын тосны компани Умард тэнгэсийн Норвегийн бүсд анхны нефтийг илрүүлжээ.
1971 оны энэ өдөр Грэммийн олон удаагийн шагналт дуучин Рикки Мартин төржээ.
1974 оны энэ өдөр Трейми далайн хар шуурга Австралийн Дарвин хотыг сүйрүлжээ.
1979 оны энэ өдөр ЗХУ цэргээ Афганистан руу оржээ.
1992 оны энэ өдөр Азербажаны парламент өөрийн азербажан хэлийг халж турк хэлийг албан ёсны хэл болгожээ.
2005 оны энэ өдөр Чад улс Суданд дайн зарлажээ.