“Исламын улс” бүлэглэлийн босогчдын хяналтад байсан газраас 100 гаруй хүний цогцос олсон байна. “Сирийн зүүн нутгийн Албу Камаль хотоос холгүй орших газраас долоон булш олдсоны дотор тийм олон шарил байсан” гэж “Сана” агентлаг мэдээлжээ. Тэдний дийлэнхэд амьсгал хураахын өмнө эрүү шүүлтэд орсны ул мөртэй байжээ. “Исламын улс”-ын босогчдыг Ирак, Сирийн олон иргэний аминд хүрсэн гэдэг. Сири дэх Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчийн мэдээлснээр цогцсууд дунд байсан зарим эмэгтэйн нүд боолттой, гар нь гавтай байжээ.