Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өнөөдрөөс эхлэн ил болгож байна. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршуулсан тул олон нийт үзэх боломжтой. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа гэж үздэг.
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс