Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын IV багт байрлах айлын хашаанаас 3.400 грамм жинтэй, 53 см урттай нярайн цогцос энэ сарын 12-нд олджээ. Хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа бөгөөд эмнэлгийн бус орчинд төрсөн эмэгтэйн талаарх үнэн бодит мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна хэмээн аймгийн Цагдаагийн газраас зарлаад байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ноцтой гэмт хэргийн талаар иргэнээс мэдээллийг өндөр үнээр худалдан авч, мэдээллийн нууцыг чандлан хадгалдаг байна.