2017 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар тамхи, мансууруулах бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүрүүдийг гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Энэ хэргийг 25-35 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хамтран үйлдсэнийг баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийтдээ 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна.
Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлээд байгаа юм.