Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг чөлөөлж, оронд нь Зам тээврийн сайд асан, өдгөө Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ- ын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр ажиллаж буй А.Гансүхийг дэвшүүлэх санал гаргасан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Түүний хөрөнгө орлого ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар АТГ-т хүргүүлсэн гэнэ.
Түүнийг дээрх газарт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөрөнгөөс завшиж, үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаад НПГ-аас түүнд холбогдох үйлдлийг тусгаарлан, БНСУ-ын хоёр иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй билээ.