Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, дунд, дээд офицеруудын холбогдсон эрүүгийн хэргийн шинжтэй үйлдлүүдийг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн байцаах албанд шалгуулах тушаалыг Улсын ерөнхий прокурор гаргажээ. Уул уурхайн компани, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, тэднийг хаацайлдаг гэх орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудыг, мөн бусад асуудалд нэр нь холбогдож буй дарга нарыг шалгахаар болсон сурагтай. Юутай ч АТГ-т шалгаж буй цагдаагийн ажилтнууд холбогдсон хэргүүдэд тагнуулынхан хүч нэмэгдүүлээд эхэлснийг прокурорын эх сурвалжууд хэллээ.