Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

“Попынхаан” Б.Бат-Эрдэнэ

 Пиардаж, “попорч” ажлаа хийдэг, сошиалд хамгийн идэвхтэй улс төрчдийн нэг бол Б.Бат-Эрдэнэ. Тэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (одоогийн Монополын эсрэг газар)-ын дарга байхаасаа л иргэдийн санал, шүүмжийг сонсох, ил тод, нээлттэй байх нэрээр сошиал орчинд өөрийгөө дөвийлгөн сурталчилж, олонход таалагдах дүр бүтээх гэж оролдож эхэлсэн. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болсон ч энэ зангаа тавилгүй аахар шаахар асуудлаар “попрох”, тодрох оролдлого тасралтгүй хийж байв. Харин одоо тэр хууль тогтоогчийн хувиар гавьтай хийсэн, санаачилсан зүйлгүй ч “126 парламент” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, танхимынхаа бусад гишүүнийг байцаадаг ажилтай болов. Мөн олны анхаарал татсан аливаа нэг асуудлаар үе үе лайв хийдэг “чухал” ажилтай. Иймд олон нийт түүнд лайвчин, сэтгүүлч-гишүүн гэдэг шинэ нэр өгөөд байна.
2025-03-31

Багануурт хордсон зургаан хүний хоёр нь нас барж, бусдынх нь биеийн байдал тогтворжжээ

Багануур дүүрэгт метилийн спирт уусан байж болзошгүй шалтгааны улмаас зургаан хүн хордож, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гарагт гарав. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан “Баасан гаргийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хороо, Эрүүл мэндийн төвд хордлогод орсон байж болзошгүй хоёр хүн ирээд нэг нь нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн. Нэг иргэн эмнэлэгт нас барсан. Нөгөө нь эмнэлгийн байгууллагад тусламж авч байгаа” гэсэн мэдээлэлөгсөн юм. Харин Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, ХӨСҮТ-ийн ерөнхийзахиралЭ.Анхбаяр нар өнгөрсөн бямба гаргийн 16.15 цагт мэдээлэхдээхордлогын улмаас хоёр иргэн амиа алдсан талаар хэлэв.
2025-03-31

Улаанбаатар 7 хэм дуулан байна

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025-03-31

УИХ дахь “хурцын тасгийнхан”

Монгол Улсын 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан ямар ч иргэн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хуулийн шаардлага гэдэг нь шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон өр, зээлгүй, гэмт хэрэг үйлдээгүй байхыг хэлж буй юм. Ингээд л болно. Аливаа гэмт хэрэг, хууль бус үйлдэлд нэр холбогдон шалгуулж байсан ч шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй олон хүн парламентын гишүүн болж, хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийн цаана нуугддаг жишиг тогтсон. Энэ мэдээж анхаарах ёстой сэдэв. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд эдгээрээс гадна нэг чухал шалгуур нэмж, үүний дагуу нэр дэвшигчдийг тодруулах зайлшгүй шаардлагатай болсныг олон жишээ нотолж байна. Ялангуяа УИХ-д өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын дараа ёс зүйн шалгуур ямар чухлыг хүмүүс ойлгож эхлэв.
2025-03-31

Бие махбодыг сэргээх идээ ундаа хэрэглээрэй

Хаврын улиралд ядаргаа тайлах, сэргээх идээ ундаа хэрэглэх нь маш чухал.
2025-03-30

Ш.Гилжес-Александр: Би аваргалахыг хүсэж байна

NBA-ийн хамгийн “хурц” оддын нэг хэмээн хэлэгдэх мөч Шэй Гилжес-Александрт иржээ. Тэрбээр энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэх боломжтой болоод байгаа юм. Түүнтэй “Slam” сэтгүүлийн сурвалжлагч Ф.Каллегийн ярилцсаныг сонирхуулъя. 
2025-03-30

Хөлбөмбөг, хоккейн мэргэн буучдын “тулаан”

NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ах­лагч А.Овечкин сүүлийн өдрүүдэд спорт сонир­хогч­­дын анхаарлын төвд байна. Учир нь тэр­бээр тус лигийн мэргэн бууч, 1480 тоглолтод 888 шайб оруулсан агуу У.Гретцкигийн дээд ам­­жилтыг эвдэхэд ойртож ирээд байгаа юм.
2025-03-29

“Театрын өчигдөр ба өнөөдөр” үзэсгэлэнг тольдоорой

ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институт (ITI)-ийн  санаачилгаар жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг Дэлхийн театрын өдөр болгон 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд эл өдөр дэлхийн өнцөг булан бүрт театрын урлагийг хөгжүүлэх, сурталчлах, уран бүтээлчдийг алдаршуулах зорилготой үйл ажиллагаа зохион байгуулагддаг.  
2025-03-29

“Мон-Алтиус” сургуулийн баг дэлхийн оюутны АШТ-д оролцох нь

Монголын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 18 оюутан оролцож, ганцаарчилсан, багийн төрөлд оюунаа сорьсон юм.
2025-03-29

О.Наранзул шилдэг тамирчнаар шалгарлаа

Монголын оюун ухааны академиас хэрэгжүүлдэг ой тогтоолтын хөтөлбөрт хамрагдаж дотоод, гадаадын тэмцээнд амжилт гаргасан чансаа өндөр тамирчин, эл спортоор сонирхон хичээллэгсдийн дунд “Spring cup-2025” нээлттэй тэмцээнийг зохион байгуулж буй.
2025-03-29

“Зуны универсиад-2025” наадмыг ХБНГУ-д зохион байгуулахаар төлөвлөжээ

ХБНГУ-ын Рейн Рур бүс нутагт дэл­хийн оюутны универсиад наадмын нээл­­тийн ёслолын ажиллагаа долоо­­ду­гаар сарын 16-нд болно.
2025-03-29

Байдал түр намжих нь

Америкийн төлөөлөгчид Украин, Оросын талтай энэ долоо хоногийн эхээр хэ­лэл­цээр хий­­гээд үр дүнгээр нь Цагаан ор­дон хоёр ч мэ­дэг­дэл гаргалаа. Хөлөг онгоцыг аюул осол­гүй зорчуулах, хүч үл хэрэглэх, ху­дал­даа арил­жааны хөлөг онгоцнуудыг Хар да­лайд цэргийн зорилгоор ашиглахгүй байхаар Москва, Киев хоёртой тохирсон талаар эдгээр мэ­дэгдэлд өгүүлсэн байна.
2025-03-29

Загасчлалын спортын шигшээ багийнхан ДАШТ-д өрсөлдөх нь

Монголын спиннингийн за­гасч­­ла­лын багийнхан Польш ул­сад ирэх сарын 2-5-нд болох эрэг дээ­рээс хиймэл өгөөшөөр мах­чин загас барих ДАШТ-д орол­цохоор Бедзин хотыг  зорив.
2025-03-29

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо.
2025-03-28

Дээд амжилтуудын эзэн

Олон улсын олимпын хороо (ОУОХ) маш зо­­римог алхам хийж шинэ ерөн­хий­лөг­­чөөрөө 41 настай хатагтай Кирсти Ко­вент­рийг сонгов. Дэлхийн спортыг өнөө болтол эмэг­тэй хүн,  африк гаралтан ер удирдаж байсангүй. Ха­рин зимбабве эмэгтэй энэ бүхний түгжээг мулт­лав. Тэгэхдээ энэ бүх шинэчлэл ОУОХ-ны бодлогыг тэр дор нь өөрчилчихнө гэсэн үг биш.
2025-03-28

Сүүний салбарыг шинэ шатанд хүргэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ХААН Банк сүүний үйлдвэрлэл, кластерийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, “АПУ Дэйри” ХХК-тай хамтын түншлэлийн санамж бичиг байгууллаа.
2025-03-28

“Усны инженер”-тэй танилцах аялалд нэгдээрэй 

Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа “Минж үржүүлэх, нутагшуулах төв” хүүхэд, за­лууст экологийн боловсрол олгох сургалт, аялал тогт­мол зохион байгуулж байна.
2025-03-28