Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул гол бохирдлынхоо түвшнээр Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд хүрснийг тухайн сав газрыг хариуцсан захиргааны дарга Б.Билгүүн “Өнөөдөр” сонины дөрөвдүгээр сарын 7-ны дугаарт өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Иймд Туулын экосистемийг хамгаалах, нэмж бохирдол, ачаалал үүсгэхгүй байхад төр шат шатандаа анхаарах, иргэд дор бүрнээ хариуцлагатай хандахыг тэрбээр онцгойлон сануулсан юм. Тэгвэл бодит нөхцөл байдал ямар байгааг Туулын эрэгт байгуулсан нийтийн цэцэрлэгт хүрээлэн “хэлээдөгч” байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Туул голын эрэг дагуух 15 байршил бүхий 27 км газрыг тохижуулахаар төлөвлөснөөс одоогоор Баянзүрх дүүргийн XI, XXI хорооны нутаг, Маршалын гүүрний баруун болон “ACEM вилла” хотхоны харалдаах хэсгийг тохижуулаад байна. Уг нь эдгээрийг бичил цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг болгож тохижуулж, харьяа дүүргийнх нь тохижилт, үйлчилгээний байгууллагынхны хатуу хяналтад ажиллуулна гэж байсан ч өдгөө эзэнгүй мэт орхигджээ. Ил задгай худалдаа эрхлэгчид, хуушуур, шорлогны наймаачидавтозамдагууолноороо “үүрлэсэн”-ээс тээврийн хэрэгсэл саадгүй, аюулгүй зорчих боломж алдагдаж. Тэр хэрээр их хэмжээний хог хаягдал тогтмол хуримтлагдаж, байгальд ил хаягдах болсонбайна. Нийтийн зориулалттайариун цэврийн байгууламжууд нь эхнээсээ ачааллаа дийлэхгүй эвдэрч, хөлдөж, үүдээ барьжээ. Аргагүйдсэн хүмүүс голын бургас, гуу жалга, шороон овоолго барааданбие засаж, байгаль орчин бохирдуулсаар. Үндсэндээ тус газар байгалийн сайхныг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүү хуушуур, шорлогны хиншүү хярвас, хог, ялгадасны элдэв үнэр ханхалсан явуулын худалдааны бүс, хогийн цэг болж хувирчээ. “Туулынэргийг үлгэр жишээ тохижуулна” хэмээн ам гарсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан, үүнийг хариуцаж ажиллах үүрэг хүлээсэн харьяа дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагынхан нь цэцэрлэгт хүрээлэндээ эзэн болж, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалахад санаа тавина уу. Үгүй бол нийслэл орчмын Туул гол бохирдол, доройтолд улам живж, гадаргынхаар тогтохгүй гүний усны нөөцөд аюул учрах нь.
Ж.Сувд