2025 оны аравдугаар сард БНСУ-ын Гёнсан бүгду мужийн Гёнжү хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрд б айгаа солонгос иргэд тус уулзалтыг амжилттай зохион байгуулах сайн дурын хүчин чармайлтыг гарган дэмжиж байна. Олон улсын түвшний арга хэмжээг сурталчлах, сурталчлан таниулах ажилд сайн дураараа оролцох хөдөлгөөн өрнөж буй нь нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг.
Монгол Улсад суугаа солонгос иргэдийн нийгэмлэгийн зүгээс ч мөн тус улсад суугаа иргэдийн дунд ч APEC-ийг сурталчлах үйл ажиллагааг дэмжих ажиллагаа идэвхжих төлөвтэй. APEC нь 1989 онд байгуулагдсан эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бөгөөд БНСУ, АНУ, Хятад зэрэг Ази-Номхон далайн 21 гишүүн орноос бүрддэг. Гишүүн улс орнууд харилцан эдийн засгийн хөгжил дэвшлийг дэмжих зорилго бүхий олон улсын нэр хүндтэй дээд хэмжээний уулзалт юм. Гёнсанбүгду мужийн Гёнжү хотод 2025 онд болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалт, байршуулах хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, аюулгүй бай дал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлыг дуусгах шатандаа явж байгаа аж. APEC-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл үйл ажиллагааг хянаж оролцож буй улс орнуудын төлөөллүүдээс сайшаасан үнэлгээтэй байгаа бөгөөд “БНСУ өөрийн дотоодын болон гадаад нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч улс орныхоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт батлах боломж” гэж үнэлэгдэж байна. БНСУ-д удахгүй болох APEC-ийг зохион байгуулахаар бэлтгэж байгаатай холбоо тойгоор БНСУ-ын Засгийн газар болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудын эв нэгдэл урьд өмнөхөөсөө илүү бэхжих боломж юм.
БНСУ-ын Гёнсанбүгду мужийн захирагч Ли Чеол Ву “ОХУ-Украины дайн дуусаж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нарыг нэг дор цуглахад хүргэж чадвал Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зургаан талт яриа хэлэлцээг хийх боломж бүрдэж энэ нь олон улсын түүхэн чухал үйл явдал болох боломжтой” гэж үзэж байгаа гэв. “Энэ удаагийн APEC-ийн дээд хэмжээний уулзалт нь Бүгд Найрамдах Солонгос Улс болон дэлхий дахин шинэ эрин үе рүү шилжих эргэлтийн суурь болохуйц ач хол-богдолтой уулзалт болно” гэж найдаж буйгаа илэрхийлээд даян дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн уриаг түгээхэд хүн бүр хүчээ нэгтгэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Дээрх уулзалттай холбоотойгоор Монгол, Австрали, Япон, Тайланд зэрэг дэлхийн 42 орны 116 гишүүнээс бүрдсэн БНСУ-ын Гёнсанбүгду мужийн Олон улсын зөвлөх комисс (ТББ, дарга Со Жон Бэ) ч мөн идэвхтэй дэмжих ажилдаа оржээ.
Тус комиссын дарга Со Жон Бэ “APEC-ийн дээд хэмжээний уулзалтын амжилтад олон улсад сурталчлан таниулахад гүйцэтгэх үүрэгтэй ажиллах нь илүү чухал” гэдгийг онцолж, төрөл бүрийн кампанит ажил, сурталчилгааны үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улсад оршин сууж буй солонгосчуудын дунд ч APEC-ийн дээд хэмжээний уулзалтын талаарх сонирхол ч нэмэгдсээр байна. Монгол Улсад суугаа солонгос иргэдийн хүрээлэлд ч энэхүү арга хэмжээ нь БНСУ-ын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэх чухал боломж болно гэж үзэж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн сурталчилгаа, кампанит ажил явуулах төлөвтэй.
Монгол Улсад суугаа солонгос иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жу Юн Гён “БНСУ тодорхойгүй байдал, хямралын гэх мэт ямар ч үед улам хүчирхэгжсээр ирсэн түүхтэй улс. Энэ удаагийн APEC дээд хэмжээний уулзалт нь БНСУ-д дахин үсрэнгүй хөгжих боломж болно хэмээн найдаж байгаа бөгөөд үүнд Монголын ард түмний дэмжлэг оролцоог уриалж байна” хэмээн тус хуралд Монгол Улс ч мөн идэвхтэй оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Монгол Улс APEC-ийн гишүүн улс биш хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагаа гадаад худалдааг төрөлжүүлэх зорилгоор APEC-ийн уулзалтад ажиглагчаар оролцож, Төв Азийн бүс нутагт БНСУ-тай тогтвортой найрсаг харилцаатай хэвээр байдаг билээ.