Өрлөг жанжин Боорчуг туульсын найраглалд “амилуулжээ”
Ахмад зохиолч, яруу найрагч Д.Түмэндэмбэрэл “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу” хэмээх туульсын найраглалын номоо уншигчдад өргөн барьжээ. Уг найраглал 15 бүлэгтэй бөгөөд Боорчугийн талаарх түүхэн баримтуудыг судлаач, зохиолчдын бүтээлээс цуглуулан харьцуулан дүгнэлт хийж, уран сайхны аргаар шүлэглэн бичсэнээрээ онцлогтой аж. Боорчугийн хүсэл тэмүүлэл, амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, туулсан замнал зэрэг нь Тэмүүжинийхээс нэг их хол биш, бараг зөрүүгүй гэдгийг яруу найрагч тодотгожээ.
2025-03-18
“Хөх дөл”-ийг дэлгэцийн бүтээл болгожээ
“Хөх дөл” төслийг санаачлагч, УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан.
2025-03-15
Наадмын нээлтийн ёслолын найруулагчаар Н.Наранбаатарыг сонгожээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулан зохион байгуулах багийг сонгожээ. Олны анхааралд ихэд өртдөг, наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах найруулагчаар энэ удаа Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатарыг сонгох саналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас гаргасан аж. Уг саналыг үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна.
2025-02-21
“Утгын чимэг”-ээс тодорсон их балгадын түүх
Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнгөрөгч ням гарагт боллоо. МЗЭ-ээс яруу найргийн “Болор цом”, богино өгүүллэгийн “Утгын чимэг”, утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд үзэхээр зоригсдын хүрээлэл хэдийн бий болсон билээ.
2025-02-11
Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийг анх удаа дэлгэлээ
Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерейнхан хамтран “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээлээ. Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол болон гэрэл зураг, баримтат нэвтрүүлгээс бүрдэх эл үзэсгэлэнг ирэх сарын 1 хүртэл олны хүртээл болгох нь.
2025-02-10
Д.Яруу: Би алдартай жүжигчин болохыг мөрөөддөг
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит уран уншлагын “Уран жиргээ-2025” наадмыг улс орон даяар зохион байгуулж буй билээ.
2025-02-05
28 дахь удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд 1200 бүтээл “сойжээ”
“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж, шилдэг оролцогчдод өчигдөр шагнал гардууллаа. “Хүмүүн бичиг” сонины редакцаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг уралдаанд энэ жил 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Өвөр Монгол, Буриадын оролцогчдын нийт 1200 бүтээлийг өрсөлдүүлжээ.
2025-01-23