ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институт (ITI)-ийн санаачилгаар жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг Дэлхийн театрын өдөр болгон 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд эл өдөр дэлхийн өнцөг булан бүрт театрын урлагийг хөгжүүлэх, сурталчлах, уран бүтээлчдийг алдаршуулах зорилготой үйл ажиллагаа зохион байгуулагддаг.
Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр, Соёл судлалын “Эрдэнийн очир” нийгэмлэгтэй хамтран “Театрын өчигдөр ба өнөөдөр” үзэсгэлэнг өчигдөр нээж, энэ сарыг дуустал зохион байгуулахаар болжээ. Тус теарт “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг үргэлжлэн тоглогдож байгаа бол “Орфей” театрынхан “Амьдрахуй” жүжгээ Тусгаар тогтнолын ордонд өчигдрөөс эхлэн өдөр бүр тоглож эхэллээ. Мөн СУИС-ийн оюутнууд “Маугли” пластик жүжгээ өчигдөр толилуулсан бол энэ амралтын өдрүүдээр УДБЭТ-ын тайзнаа “GRANDEUR” гала концерт тоглогдоно.
Л.Аргамжин