NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч А.Овечкин сүүлийн өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарлын төвд байна. Учир нь тэрбээр тус лигийн мэргэн бууч, 1480 тоглолтод 888 шайб оруулсан агуу У.Гретцкигийн дээд амжилтыг эвдэхэд ойртож ирээд байгаа юм. Орос тоглогч зургаан гоол оруулахад л NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан хоккейчин болно. Тэгвэл түүний эл дээд амжилтыг хөл бөмбөгийн томоохон лигүүдийн түүхэн дэх мэргэн буучдын амжилттай харьцуулбал ямар байх вэ?
Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогчид
1. Криштиану Роналду 928 гоол
2. Лионель Месси 854 гоол
3. Пеле 762 гоол
4. Ромарио 756 гоол
5. Ференц Пушкаш 725 гоол
Английн АШТ
1. Жимми Гривз (Челси, Тоттенхэм, Вестхэм, Челмсфорд, Барнет) 357 гоол
2. Стив Блумер (Дерби Каунти, Мидлсбро) 314 гоол
3. Дикси Дин (Транмир Роверс, Эвертон, Ноттс Каунти) 310 гоол
Италийн АШТ
1. Сильвио Пиола (Про Верчелли, Лацио, Ювентус, Новара 274 гоол
2. Франческо Тотти (Рома) 250 гоол
3. Гуннар Нордаль (Милан, Рома) 225 гоол
Испанийн АШТ
1. Лионель Месси (Барселона) 474 гоол
2. Криштиану Роналду (Реал Мадрид) 311 гоол
3. Тельмо Сарра (Атлетик Бильбао) 254 гоол
Францын АШТ
1. Делио Оннис (Реймс Монако, Тур, Тулон) 299 гоол
2. Бернар Лякомб (Лион, Сент-Этьен, Бордо) 255 гоол
3. Эрве Ревелли (Сент-Этьен, Ницца) 216 гоол
Германы АШТ
1. Герд Мюллер (Байерн) 365 гоол
2. Роберт Левандовски (Боруссия Д, Байерн) 312 гоол
3. Клаус Фишер (Мюнхен 1860, Шальке, Кельн, Бохум) 268 гоол
Э.Манлайбаатар