АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын “Journeymen world classic” тэмцээнд Монголоос 19 хүртэлх насны долоон тамирчин оролцсон. Аваргын бүсийг 130 кг-ын жинд өрсөлдсөн “Mongolian transline” компанийн тамирчин Д.Нарантулга хүртлээ. Тэрбээр 13 орны 400 гаруй тамирчнаас ганцаараа нэг ч техникийн болон торгуулийн оноо алдалгүй өрсөлдөгчдөө зургаан тойрогт илт давуу ялж, дээрх тэмцээний шилдэг бөхөөр шалгарав. Тэгвэл 72 кг-д Сэлэнгэ аймгийн спортын газар, “Wizard express consulting” компанийн тамирчин Б.Занданбат, 130 кг-д П.Мөнх-Эрдэнэ, 62 кг-д “New gen team” клубийн тамирчин А.Эрдэнэмөнх нар хүрэл медалийн эзэн болжээ.