Бидний тухай

“Монгол Ньюс” медиа групп

Эрхэм зорилго: Ёс жудагтай үйл ажиллагаагаар салбар бүрээ тэргүүлж, шинэ бүхнийг бүтээж, нийгэмд хэрэгтэй ажил хийнэ. 

Алсын хараа: Монгол орноо дэлхийн дэвжээнд гаргахад өөрсдийн хувь нэмрийг оруулна.

“Өнөөдөр” сонин байгуулагдсан цагаасаа хойш  20 жил уншигчдадаа мэдээ мэдээлэл түгээж, чөлөөт хэвлэлийн шанг татаж,үзэгт нэгтнүүдээ түүчээлэн үнэний эрэлд тууштай яваа билээ. Өдөр тутмын сонины сонгодог жишээ болон уншигчдынхаа хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээллээ хүргэсээр байна. Шинэ эрин зууны хэрэглэгчид технологийн дэвшлийг дагаж, сониныг ч бас онлайн хувилбараар унших хүсэлтэй болсон учраас бид тэдэнд зориулан онлайн сонинг хүргэсэн. Тэгвэл 2001 оноос хойш “Өнөөдөр” сонины мэдээ мэдээллийг түгээж ирсэн www.mongolnews.mn сайтаа шинэчлэн, онлайн албаа өргөжүүлж контентоо төрөлжүүлэн, мэдээ мэдээллийнхээ багтаамжийг нэмэгдүүлэхээр боллоо. 

Та бүхэн одоо www.unuudur.mn сайтаас өдөр тутмын мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлага, сурвалжлага, www.5tsagarig.mn сайтаас спортын мэдээ мэдээлэл, www.theubpost.mn сайтаас англи хэл дээрх нийтлэл, мэдээлэл, www.songolt.mn сайтаас лавлахыг хүссэн мэдээллээ олж унших боломжтой. Түүнчлэн манай ууган цахим хуудас www.mongolnews.mn нь “Монгол ньюс” ХХК-ийн танилцуулга хуудас болон өөрчлөгдсөнийг дуулгая. 

Онлайн салбарын Ерөнхий эрхлэгч: БАЛДОРЖИЙН НОМИНТҮШИГ

Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, www.unuudur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Балдоржийн Номинтүшиг нь  2001-2005 онд Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр дунд сургуулийн бага ангийг дүүргээд, 2005-2006 онд Швейцарийн Дү Лэманд коллежид суралцаж байгаад эх орондоо эргэн ирж, 2006 онд “Орчлон” сургуульд элсэн, 2013 онд алтан медальтай төгссөн юм. 2013-2015 онд Англи улсын Эксэтрийн их сургуульд суралцан, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн, орос, англи хэлтэй. 2007-2016 он хүртэл суралцаж байх хугацаандаа “Өнөөдөр” сонинд ажиллахын зэрэгцээ 2014 оноос “Монгол ньюс” ХХК-ийн Онлайн албыг өргөжүүлэн www.unuudur.mn сайтыг иргэний сэтгүүл зүйн чиг хандлагаар шинэчлэн удирдаж яваа залуу удирдагч юм.