Бээжингийн Газар хөдлөлт судлалын төвийн мэргэжилтнүүд ойрын хэдэн жилд Азид хүчтэй газар хөдлөлтүүд болно гэж урьдчилан таамаглаж байна. Тэдний судалгааны талаар South China Morning Post сонинд нийтэлжээ.
Мэргэжилтнүүд 1879-2025 оны хооронд Ази тивийн газар хөдлөлтийн идэвхжилд дүн шинжилгээ хийсэн байна. Тэд тус бүс нутагт идэвхжилтын зургаан үе байдгийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Хятад болон хөрш зэргэлдээ онуудад сүйрлийн хүчтэй газар хөдлөлтийн шинэ идэвхжилтийн шатанд байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
"Харамсалтай нь Мьянмарт болсон газар хөдлөлт нь иймэрхүү гамшгийн сүүлчийн тохиолдол биш” гэж мэргэжилтнүүдийн хэлснийг тус хэвлэл иш татжээ.
Эргэн сануулъя, гуравдугаар сарын 28-ны өглөө Мьянмарт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 3,0 мянга гаруй хүн нас барж тэр хэмжээний хүмүүс бэртэж, эд материалын маш их хохирол учирсан юм.
Газар хөдлөлтийн үр дагаврыг Хятад, Тайланд, Вьетнамын оршин суугчид мэдэрсэн бол Мьянмарын хөрш Тайландын нийслэлд байшин барилга нурж мөн л хэдэн арван хүн нас барсан юм.