- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Цаасан дээр дахиад л авто зогсоол “байгуулж” тоглох вий
Хотын төвөөр, төрийн байгууллагуудаар, зах, худалдааны газруудаар үйлчлүүлэх бүрд иргэдийн стресс, нервийг хамгийн их шавхдаг нь автомашины зогсоол билээ. Сүүлдээ нийслэлчүүд хотхон, хороолол дотроо хүртэл түгжирч, гэртээ орж, гарахын тулд чамгүй хугацаа зарцуулдаг болсон. Зогсоолгүйгээс байрнуудын урдуур, хойгуур гэхчлэн хаана тааралдсан газраа иргэд машинаа байрлуулж, нэгэндээ төвөг уддаг, явган хүний зам, гарцан дээр тэгнүүлээд хаячихдаг үзэгдэл ч хавтгайрсан. Үүний улмаас түргэн тусламжийн, мөн гал унтраах машинууд хороолол, гудамжуудад нэвтрэх боломжгүйд хүрч хүний амь хохирох, эд хөрөнгө эвдэрч сүйдэх энүүхэнд болоод буй.
2025-04-16
Нийгмийн гарлаар нь ялгаварласан тэтгэлэг нэртэй шоу
Малчин, ажилчин, сэхээтэн аль нь ч бай бүгд ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Гэтэл нийгмийн гарлаар нь ялгаварлах үзлийг төр засгаас улам дэвэргэх боллоо. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах талаар дуулгав.
2025-04-09
Заалдах эрхээ “хазаарлуулсан” өмгөөлөгчид
Өмгөөлөгч бол хүний эрхийн хамгаалагч юм. Харин тэд хамгаалагчийн үүргээ хэр сайн гүйцэтгэж чадаж байна вэ. Дуулиант зарим хэрэгт олонд танигдсан 4-5 өмгөөлөгч байлцаад ч үйлчлүүлэгчээ “аварч” чаддаггүй тохиолдол цөөнгүй. Ялангуяа, эрүүгийн хэрэгт ажилладаг өмгөөлөгчид шүүх хуралдаан жинхэнэ мэтгэлцээний журмаар өрнөдөггүй болохыг хэлж, ярьсаар ирсэн.
2025-03-28
Хэлбэр хөөсөн цахим засаглал
Цэцэрлэг, сургууль, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд дугаарлаж зогсохгүй, онлайнаар бүртгүүлж, багшийн журнал, сурагчийн хувийн хэргийг цаасан хэлбэрээс халсан зэрэг үзүүлэлтээрээ Монгол Улс боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж буй онцлох таван орны нэгээр нэрлэгдсэнийг ЮНЕСКО өнгөрсөн онд мэдээлсэн.
2025-03-25
Улаанбаатарын гэр хорооллыг “бетонон ширэнгэ” болгох 2040 төлөвлөгөө
“Гэр хорооллын газар бол Улаанбаатарын баялаг юм” гэж Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэлсэн нь бий. Амины орон сууц барих замаар гэр хорооллыг хөгжүүлж, иргэд хашаандаа тохь тухтай, сайхан амьдрах ёстой гэдгийг тэрбээр онцолж байсан билээ.
2025-03-24
Ажиллах хүчнээ “аврах” боломж
Монгол Улсын эдийн засагт тулгамдсан таван гол асуудлын нэгдүгээрт хүний нөөцийн дутагдал бичигдсэнийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Отгонтөгс хэлсэн юм.
2025-03-21
Утаагаа үдэж, өмхий үнэртэй золголоо
Энэ он гарснаас хойш нийслэл байнга л өмхий үнэртэй байлаа. Өчигдөр л гэхэд Улаанбаатарын төв болон баруун хэсгээр өмхий үнэр тархав. Иргэдийн зарим нь “Хүхрийн үнэр байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр ханхаллаа” гэх зэргээр таамаглал дэвшүүлсэн юм.
2025-03-20
Бэлэг авах нь авлига биш гэж үү
Нийтийн албан тушаалтан хэн нэгнээс үнэтэй бэлэг авч, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зарлах нь зохистой үйлдэл биш. Зөвхөн төрийн албан хаагч ч биш, хувийн хэвшлийн, бизнесийн байгууллагын ажилтан ч бусдын бэлгийг шууд авах нь соёлгүй, ёс зүйгүй үйлдэл. Үүнийг олон улсад gift policy буюу бэлэг хүлээн авах соёл хэмээн тодорхойлдог аж. Харин манайд ийм ойлголтыг төдийлөн мэддэггүй, бэлэг өгөх, авах нь хэвийн үзэгдэл, Монголын “сайхан” уламжлалд тооцогдсоор байна.
2025-03-18
Багш нарын сэтгэл зүйн асуудлыг хөсөр хаяжээ
Зургаадугаар ангийн хүүг минь багш нь зодчихжээ. “А ээждээ хэлчихсэн байна. Ажилгүй болж ч мэдэх нь” гэж багш нь ангийнхандаа ярьсны улмаас хүүг минь хүүхдүүд гадуурхаж эхэлсэн. Яах вэ” хэмээн нэгэн ээж цахим орчинд бичсэн байв.
2025-03-17
Цэцэрлэгт хүрээлэн үү, хөшөөт хүрээлэн үү
Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий цөөн хэдэн газар байдгийн нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Их хотын чимээ шуугианаас хэсэгхэн ч болов холдож, ой нугад очмоор санагдах үе бий шүү дээ.
2025-03-16
Төгрөгийг хамгаалах дархлаа төрд алга
Засгийн газар ус, дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснөө уржигдар олон нийтэд зарлалаа. Мөн бүх шатанд татвар, хураамжийг ямар нэгэн хэлбэрээр нэмэхийг хориглосноо мэдэгдэв
2025-03-14
Нийслэлийн иргэд шавар, шалбаагтай, эвдэрхий замаар алхаж байна
Нийслэлийн иргэд үргэлж л хэзээ, хаанаас, юу дээрээс уначих бол гэсэн айдастай, гэрлийн шон сүлжиж, арзайж сарзайсан цахилгааны утас тойрон, шороо, тоос, шавар, шалбаагт баригдсан замаар туучдаг.
2025-03-13