Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Гадаадаас “санхүүжигчид”

Гадаадаас “санхүүжигчид”
Өчигдөр 09 цаг 30 мин

Чуулган тасалдаг гишүүдэд сонгогчдын “алганыамт” хэрэгтэй

2024 оны УИХ-ын сонгуулиар хойд бүсэд сонгогчдоос хамгийн олон санал авч, хоймор “заларсан” Халтмаагийн Баттулгыг чуулганы хуралдаанаа таслахгүй байх дэгийг ээжээс нь өөр хэн ч сахиулж чадахгүй бололтой. “Ээж загнаад байгаа учраас одоо хуралдаа сууна аа” гэнэ үү.
2025-04-11

Шинэ хууль чөлөөт хэвлэлийн “чөдөр”-ийг тайлж чадах уу

Шинэ хууль чөлөөт хэвлэлийн “чөдөр”-ийг тайлж чадах у
2025-04-11

Ардчиллыг хамгаалагч уу, хамтран бусниулагч уу

Ардчиллыг хамгаалагч уу, хамтран бусниулагч уу
2025-04-10

Нийгмийн гарлаар нь ялгаварласан тэтгэлэг нэртэй шоу

Малчин, ажилчин, сэхээтэн аль нь ч бай бүгд ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Гэтэл нийгмийн гарлаар нь ялгаварлах үзлийг төр засгаас улам дэвэргэх боллоо. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах талаар дуулгав.
2025-04-09

Сэлбийг “сэглэсэн” бетонон ханыг 500 тэрбумаар өөд нь татна

Сэлбийг “сэглэсэн” бетонон ханыг 500 тэрбумаар өөд нь татна
2025-04-09

“Зам” дээр гээгдсэн залуу нас

Өвөрхангай аймгийн Богд сумаас Улаанбаатар хотод ирээд 20 орчим хонож буй С.Мөнхсүх бол 2023-2024 оны зуданд нийт малынхаа 70 гаруй хувийг зүй бусаар алдсан 4900 гаруй малчны нэг юм.
2025-04-08

Толгойд гарсан “тролл арми”

Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр олон ажил мэргэжил хөдөл - мөрийн зах зээлээс шахагдаж, устаж, үгүй болсоор байна. Гагцхүү энэ үед сошиал орчинд тролл ажиллагаа явуулдаг “хар зах”-ууд өргөжин тэлж, ажилчдын эгнээгээ улам бүр тэлэх боллоо. Интернэт тролл гэдэг үнэ хүндгүй, өсөн дэвжих карьергүй, мэргэжлийн зэрэг, өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар шаарддаггүй, нийгэмд асар хортой энэ “албан тушаал”-д очигсдын ажлын гол талбар нь youtube, блог, фэйсбүүк, твиттер (Х) зэрэг нийгмийн сүлжээ. Тэд эдгээр сувгаар дамжуулан бодит үнэнийг гуйвуулан сарниулах, захиалгатай, худал, ташаа мэдээллийг зохион байгуулалттай түгээх, олон нийтийг бухимдуулж, хагалган бутаргах, нийгэмд дайсагнал, үл итгэлцэл бий болгох гол зорилгоо гүйцэлдүүлдэг юм. Троллуудын хамгийн том “зах” нь фэйсбүүк.
2025-04-04

Л.Оюун-Эрдэнэд өгсөн D үнэлгээ

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг парламентаар хоёр өдөр хэлэлцэв. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жил, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг ч ярилаа. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сараас хойш уг албан тушаалыг хашиж буй учраас хариуцах гол эзэн нь байх учиртай. Үндэсний аудитын газраас түүний өнгөрсөн таван жилийн ажилд 67 хувь буюу D үнэлгээ өгсөн байна. Дөнгөж тэнцэх төдий, хангалтгүй үнэлгээ авсан ч баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд дээрх тайланг танилцуулахдаа хамаг л өөдтэй тоо, мэдээллээ “түүж” ярив. “Амаргүй” таван жил байсан ч хөгжлийн гол бод¬логод тусгасан суурь асуудлаа шийдсэн гэнэ. Сүүлийн дөрвөн жилд экспорт хоёр дахин өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрсэн, “Ковид-19”-ийн үед эдийн засаг -4.6 хувь байсан ч 2024 онд 4.9 хувьтай болсон зэрэг эдгээр өөдрөг тоо нь иргэдийн амьдралд хүртсэнгүй.
2025-04-03

Дэд төвүүд хот болж хөгжих үү, хотхон, хороололд эзлэгдэх үү

Манай улс “20 минутын хот” үзэл ба¬римтлалын хүрээнд 2040 он гэхэд нийслэлд дэд төвүүдэд түшиглэсэн 14 хот байгуулахаар төлөвлөгөө, зураглал гаргаад буй. Өмнө нь цаасан дээр хэд хэдэн хотын шав тавьж, “байгуулсан” туршлагатай хүмүүс энэ ажлыг гардаж хийхээр ханцуй шамлан дайрч эхэлсэн тул олон нийт үүнийг тун ёозгүй, итгэл үнэмшилгүй хүлээн авах болсон. Өөдрөгөөр төсөөлбөл, 15 жилд ийм тооны хот байгуулчихвал нийслэлдээ нэгэн зэрэг хамгийн олон “суурин” бий болгосон улсаар Монгол тодрох нь гарцаагүй. Үүний зэрэгцээ хотынхоо дэд бүтэц, төлөвлөлтийг хамгийн бодлогогүй, хорон байдлаар хөрөнгө хүч заран байж дордуулсан орноор “тодорч” ч болзошгүй. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, архитекторууд үүнд хамгийн их санаа зовж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл дотор хот байгуулснаар Улаанбаатарын нөхцөл байдал одоогийнхоос дээрдэх үү, иргэдийн амьдрах орчин сайжрах уу гэдэг нь юуны урьд тогтож бодох, анхаарах асуудал хэмээн үзэж буй юм.
2025-04-02

Заалдах эрхээ “хазаарлуулсан” өмгөөлөгчид

Өмгөөлөгч бол хүний эрхийн хамгаалагч юм. Харин тэд хамгаалагчийн үүргээ хэр сайн гүй­­­­­цэтгэж чадаж байна вэ. Дуулиант за­­­­рим хэ­­­­рэгт олонд танигдсан 4-5 өмгөөлөгч байл­­­­­цаад ч үйлч­­­­­лүү­­­лэг­­чээ “аварч” чаддаггүй то­­хиол­­дол цөөн­­­­гүй. Ялан­­­гуяа, эрүүгийн хэрэгт ажил­­ладаг өм­­­­гөө­лөг­­­­­­­чид шүүх хуралдаан жинхэнэ мэт­гэл­­цээ­­­ний жур­­­­­­­­­маар өрнө­­­дөггүй болохыг хэлж, ярь­саар ир­сэн.
2025-03-28

Улиг болсон дуут дохио гамшгаас урьдчилан сэргийлэхгүй

“Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут до­хио өчигдөр 16.00 цагт орон даяар дуугарлаа”. Онц­гой байдлын байгууллага л ингэж мэдээлсэн боло­­хоос биш иргэд, олон нийтэд үнэндээ дуут дохио сон­­­согд­­сонгүй.
2025-03-28

МАН доторх дарангуйлал 

“УИХ-ын гишүүн бол бүх ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эр­хэмлэн баримтална” хэ­­­­мээн Үндсэн хуулийн 23.1-т заасан байдаг. Гэх­­­­­­­дээ сүү­лийн хэдэн жилд Үнд­сэн хууль өө­­рөө хоо­­­сон бэлгэдэл болж хувирчээ.
2025-03-27

Төр шинэ бүтэц, албан тушаал бий болгож, төсвийн хямралыг “өрдөж” байна

Төсвийн орлого тасалдаж, эдийн засаг хүнд сорилттой нүүр тулсан энэ үед эрх баригчдыг асуудалд бодитой, голтой хан­­­даж, үрэлгэн зардал, бодлогогүй шийдвэр гаргахгүй бай­хыг эдийн засагчид хамгийн их анхааруулж буй. Гэтэл ма­най Зас­гийн газар үүнтэй нь тэрсэлж буй мэт мугуйд, хуум­гай шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж, гайхаш бар­саар байна.
2025-03-27

Хотын даргын эргэж буцсан шийдвэрээс болж “халтуурчид” бус, аж ахуйн нэгжүүд хохирч байна

Нийслэлд ямар ч үед “аминд ордог” хамгийн эрэлт­­тэй унаа бол такси. Гэвч манай хотын так­­­сины үйлчилгээ хувийн машинтай ир­гэд, хэн дуртай хүний хийдэг ажил болсон нь харам­сал­тай.
2025-03-26

Залуу малчид дайжиж, ахмадууд хотоо манаж үлдэв

Улсын хэмжээнд өнгөрсөн оны эц­сээр 57.6 сая мал тоолсныг Үн­­дэсний статистикийн хороо­­ноос танилцуулж байв. Ийм тооны ма­­­лыг одоо хэн маллаж байна, бас цаашид хэн маллах вэ гэдэг асуудал манай ул­­сад хэдийн нүүрлэчихлээ.
2025-03-26

Хэлбэр хөөсөн цахим засаглал

Цэцэрлэг, сургууль, тэтгэлэгт хөтөл­­бө­­­­рүүдэд хам­раг­­­­­­­­да­хын тулд дугаар­лаж зогсохгүй, онлайнаар бүрт­­­­гүүлж, баг­­­­шийн журнал, сурагчийн хувийн хэр­­­­­­­гийг цаа­­сан хэлбэрээс хал­сан зэрэг үзүүлэл­­­­тээ­рээ Мон­­­­­­гол Улс бо­­ловс­­ролын салбарт ца­­­­хим шилжилтийг ам­­­­­­­­­­­­­­жилт­­­­­­тай хэ­­рэг­­­жүүлж буй онц­лох таван орны нэгээр нэр­­­­­­­­лэгд­­­­­­­­сэ­­­­нийг ЮНЕСКО өнгөрсөн онд мэдээлсэн.
2025-03-25

Оргил ачааллын үе дууссан ч цахилгаан хязгаарласан хэвээр байна

Эрчим хүчний оргил ачааллын үе дуусса­­наар айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ээлж да­раалан хэрэглээгээ хязгаарлуулж, харан­­­­­­­­­­хуй суу­­даг цаг ард хоцорсон хэмээн салбарын холбог­­­­­­­дох байгууллагууд ойрын өдрүүдэд пиар хийх бол­­­­­­­лоо
2025-03-25