БСШУСБХ: Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа
Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төсөлд Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг боловсронгуй болгох ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
2025-03-27
Д.Үүрийнтуяа: "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.
2025-03-25
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай”
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-16
УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан.
2025-01-08
Нарансэвстэйн боомт байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурав
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” цахим хуудсанд олон нийтийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анхзаяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмжжээ. Тодруулбал, хуульд заасан хугацаанд хангалттай буюу 41-өөр илүү гарын үсэг цуглуулсан байна.
2025-01-07