ХБНГУ-ын Рейн Рур бүс нутагт дэлхийн оюутны универсиад наадмын нээлтийн ёслолын ажиллагаа долоодугаар сарын 16-нд болно. Дуйсбург хотод 1989 онд болсон наадмаас хойш 36 жилийн дараа ийн эх орондоо зохион байгуулахаар тус улс төлөвлөжээ. Зургаан хотод эхлэх дээрх наадамд 150 орны 8500 гаруй тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөх аж. Монголын оюутны шигшээ баг спортын 11 төрөлд 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
Ташрамд дуулгахад, АНУ-ын хойд Каролина муж улсад дараагийн дэлхийн оюутны спортын зуны универсиад наадмыг 2029 онд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Наадмын эрхийг Лейк Плесид хотод 2023 оны нэгдүгээр сарын 10-11-нд болсон Олон улсын оюутны спортын холбооны FISU Гүйцэтгэх хорооны хурлаас шийдвэр гаргаж, эрх олгосон юм.