Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт гараашнуудыг нь буулгаж зогсоол барьсан нь 15.55 цагт
Нар бүлээнээр ээж, нийслэлд аль хэдийн хаврын улирал иржээ. Дүнсгэр, саарал хотынгудамж, талбайг “өнгө оруулахаар” 2021 оноос эхлэн орон сууцын хорооллуудын дундах гараашнуудыг буулгаж, оронд нь ногоон байгууламж, автомашины зогсоолыг олноор байгуулах өөдрөг зорилгоор тухайн үеийн Засаг дарга Д.Сумъяабазар А/250 дугаар захирамж гаргасан байдаг. Хүүхэд, хөгшид байрныхаа гадна налайнсуух, тоглож наадах талбайгүй орон сууцуудын нөхцөл байдал үнэхээр дээрдсэн, эсэх, эл шийдвэр бодитбайдалд биеллээ олсон уу гэдгийг сурвалжиллаа.
НОГООН БАЙГУУЛАМЖ БИЙБОЛГОСОНГҮЙ
Сонгинохайрханы 17 дугаар хороо, нэгдүгээр хорооололд гараашнуудыг буулгаж, тоглоомын талбай, автомашины зогсоол барьсан нь
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, I хорооллын нутагт132 гарааш буулгаж, газрыг нь чөлөөлж, явган болон дугуйн зам, зогсоол, хүүхдийн тоглоомын талбай бий болгожээ. Мөн өнгөрсөн долоо хоногттус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дахь зөвшөөрөлгүй 12 тоосгон гарааш, найман төмөр чингэлгийг нураасан аж. Энэ хэсэгтөдгөө энд тэндгүй арзайж, сарзайсан төмөр, ховхорч унасан плита, бутарсан тоосго л үлдэж. Гараашнуудыг буулгаж, зогсоол байгуулах гэж буй талаар тус хорооны оршин суугч Н “Гарааштай холбоотой гэмтхэрэг өмнө нь цөөнгүй гардаг байлаа. Хулгайн болон хүчингийн гэмтхэрэг чнэлээд хэдэн удаа гарсан. Тиймээс гараашнуудыг нурааж, оронд нь зогсоол барих нь зөв. Манай энэ хавийн гараашнуудын олонхыг нь нураагаад зогсоол болгочихсон. Уг нь анх ногоон байгууламж болон зогсоолыг хамтад нь шийднэ гэв. Гэтэл өдгөө зөвхөн зогсоол л байна. Ингэж хаа сайгүй зогсоол байгуулснаар ногоон байгууламж барих зай, талбай үлдсэнгүй” гэсэн юм. Эл дүүргийн Засаг дарга тухайн үед мод тарьж, сандал, сүүдрэвч байршуулна хэмээн иргэдэд амлаж, газрыг нь чөлөөлүүлжээ. Гэтэл үнэн хэрэгтээ энд тийм зай талбай, орчин алга. Тиймээс оршин суугчид нь ногоон байгууламж бус, бетонон ширэнгэ босголоо хэмээн дургүйцэж байна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн өөдрөг амлалтөнөөдөр зөвхөн тус дүүрэгтл биеллээ олж, “сонгинынхон” сонгуулийн “хөзөр” болгон ашиглажээ.
ЧЕНЖҮҮД УЛСЫН ДУГААРГҮЙ АВТОМАШИН АВЧИРЧ ТАВЬДАГ
Баянгол дүүрэг VI бичилд хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ
Баянгол дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутагтолны хэлж заншсанаар III, IV хорооллын 12, 14, 15, 16, 17 дугаар байрны орчимд ч бас нийтийн эзэмшлийн талбайд барьсан 230 гараашийг буулгаж, газрыг нь чөлөөлжээ. Улмаар 150 автомашины зогсоол байгуулж, дугуйн болон явган зам тавьсан аж. Гэвч өөрсдийн худалдаж авсан гараашаа нураалгаж, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд нөхөн төлбөр авч чадаагүй байна. Мөн иргэдийн өмчид халдаж, түүгээрээ ашиг олж буй нийслэлийн удирдлагууд энэ ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн нь тодорхойгүй хэвээрээ. Бас аль дүүрэгтзарцуулахаар тусгасан, чөлөөлсөн газартямар бүтээн байгуулалтхийх талаар холбогдох албаныхнаас тодруулахад бүгд л хэлгүй, дүлий, амаа үдүүлсэн мэтсуух. Тэр ч битгий хэл, албан ёсны зөвшөөрөлтэй гараашнуудыг ч хоморголон буулгажээ. Шинээр байгуулсан зогсоолууд нь орц, гарц, хаалтбайхгүй учраас хэн дуртай нь автомашинаа хэд хоногоор тавиад мартчихна. Сүүлийн үед бүр ченжүүд дугааргүй автомашинуудаа авчирч зогсоол дүүргэх болж. Тиймээс оршин суугчид нь нийлж, зогсоолдоо хаалтбайршуулъя гэхэд нийслэл, дүүргээс нь зөвшөөрдөггүйг иргэд хэлсэн юм. Үнэхээр тэнд хоёр автомашин ч зөрөх зай алга. Ажлын өдөр, ажлын цаг хэдий ч бүх зогсоол автомашинаар “хахаж” байна. Тэгвэл гараашаа нураалгасан иргэд нөхөн төлбөр авах боломжтой, эсэхийг нийслэлийн ЗДТГ-ын Газар, хотбайгуулалтын салбарын Эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн В.Баттулгаас тодрууллаа. Тэрбээр “Нийтийн эзэмшлийн талбай дахь гараашаа нураалгасан иргэдийн олонх нь газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. Тиймээс нөхөн төлбөр олгох боломжгүй. Харин зогсоолд хаалтбайршуулахдаа холбогдох байгууллагынхнаас зөвшөөрөл авна. Тухайлбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагынхнаас зөвшөөрөл авах боломжтой” гэх хариултөглөө.
“ХҮҮХДҮҮД АВТОМАШИНД МӨРГҮҮЛЭХ НЬ НЭМЭГДСЭН”
Мөн IV хорооллын оршин суугч Н.Батсүх “Хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гээд гараашнуудыг буулгасан. Оронд нь нэг хэсгийг нь зогсоол, үлдсэнийг нь хүүхдийн тоглоомын талбай болгов. Гэхдээ эндхийн байруудын олонх нь урдаа тоглоомын талбайтай. Гэтэл дахиад л авто зам болон зогсоолын дэргэд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Ямар ч хашлага, хамгаалалтгүй. Хүүхдүүд л болсон хойно үсэрч, наадаж, гүйж, харайна шүү дээ. Улмаар автомашинд мөргүүлж, эрүүл мэнд, амьнасаараахохирч байна. Хамгийн гол нь хоёр автомашин ч зөрөх зайгүй болтол нь хэтшахаж зогсоол хийсэн. Үүнээс үүдэн жолооч нарын үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүүхдүүд осолд орох нь сүүлийн хоёр жилд эрчимтэй нэмэгдлээ. Тиймээс орон сууцын хороололд зорчих тээврийн хэрэгсэлд тохирсон хурдны хязгаар тогтоох хэрэгтэй. Хүүхэд машинд мөргүүлэхээр санамсаргүй осол гээд жолоочид хариуцлага тооцдоггүй. Үүнээс гадна гараашаа зарсан иргэдэд нөхөн төлбөр өгөөгүй. Тухайлбал, манай гэр бүл гараашаа 1997 онд худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, жижигхэн ч гэсэн энэ нь бидний хөрөнгө. Гэтэл нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байна гээд нэг л өдөр нурааж, нийтийн зогсоол болгосон. Бид ажлаа тарж ирээд зогсоол хайхад багадаа 20-30 минутзарцуулдаг юм. Ялангуяа манай энд томоохон худалдааны төв, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг олон бий. Тэгээд л оршин суугчид нь тээврийн хэрэгслээ тавих боломжгүй болтол нь дүүргэчихдэг” гэсэн юм.
“ГАЗРЫН АЛБАНЫХАН ӨӨРСДӨӨ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧБАРИУЛЧХААД НУРААЧИХСАН”
Дээр дурдсанчлан зөвшөөрөлтэй гараашнуудыг ч хуу хаман нурааж, эзэмшигчдэд нь нөхөн төлбөр өгөхгүй учраас Баянгол дүүргийн IV хорооллын иргэд хамтран “Тоосгон гарааш өмчлөгчдийн түр холбоо” байгуулж, шүүхэд ханджээ. Тэдний өмгөөлөгч н.Ариунболд “Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгахаар болсон юм. Гэвч дараа нь зөвшөөрөлтэй, эсэх нь хамаагүй бүх гараашийг буулгаж эхэлсэн. Тиймээс Баянгол дүүргийн 27 иргэн нийлж, шүүхэд хандсан. Улмаар шүүх тухайн үеийн дүүргийн болон нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар барьсан гараашийг худалдаж авсан гэх шийдвэр гаргасан байдаг. Харин Газрын албаныхан “Та нар газрын гэрчилгээгүй учраас нурааж байгаа юм” гэдэг. Гэтэл энэ гэрчилгээг тэд олгодог шүү дээ. Өөрсдөө өгөхгүй байж газрын гэрчилгээгүй гээд нураачхаж болохгүй. Нөгөө талаас гэрчилгээгүй л бол үл хөдлөх хөрөнгөөр бүртгэдэггүй. Өөрөөр хэлбэл, газрын гэрчилгээгүйгээр нь далимдуулан гараашнуудыг нурааж байна гэсэн үг. Ингээд л гарааш худалдаж авсан хүмүүс хохирч байна. Хамгийн гол нь өөрсдөө зөвшөөрөл өгч бариулчхаад одоо болохоор зөвшөөрөлгүй гээд нураагаад байгаад л иргэд дургүйцээд байгаа юм” гэв.
Тэгвэл 2020-2024 онд нийслэлийн хэмжээнд нийтхэдэн гарааш буулгасан болон чөлөөлсөн талбайд ямар бүтээн байгуулалтхийснийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт мониторингийн хэлтсийнхнээс лавлахад “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны нийт10 удаагийн захирамжаар 859 байршлын 10 084 гараашны 18.14 га газрыгчөлөөлсөн юм. Мөн Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/211 дүгээр захирамжийн хүрээнд зургаан дүүрэгтнийт108 байршлын 1151 гарааш, зургаан байршлын есөн объектыг буулгаж, 2.07 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дээрх захирамжийн хүрээнд энэ сарын 9-ний байдлаар нийт18 байршлын 180 гараашийг чөлөөлсөн бөгөөд 15.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна. Чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэртэргүүлэн авч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж, авто болон явган хүний зам, тохижилтын ажлыг хийх нөхцөл боломжийг бүрдүүллээ” гэсэн юм. Харин чөлөөлсөн газартямар бүтээн байгуулалтхийхийг дүүргийн ЗДТГ-ынхан нь мэддэг аж.
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сүүлийн жилд барилга байгууламж эрчимтэй нэмэгдэж, энэ хэрээр иргэд явганаар зорчих боломжгүй болсон. Мөн зогсоолын хүртээмж хангалтгүй. Зогсоолгүйгээс явган хүний зам, гарц, нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьдаг. Энэ нь түгжрэл үүсгэх нэг шалтгаан бөгөөд автомашинд зориулагдсан лхотболсон. Тиймээс уг асуудлыг шийднэ. Урин дулаан цаг ирж байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ. Мөн нийслэлийн 90 байршилд гадаадын франчайз жижиг үйлчилгээтэй, авто машины зогсоол барих ТЭЗҮ хийлгэнэ” гэсэн юм.
Хотын хаа нэгтээ жаахан талбай олдвол тэр дор нь тоосгоор автомашины гарааш босгочихдог уламжлал манайд тогтсон. Ийм гараашнууд нэг л мэдэхэд нийслэлийн 20 га газрыг эзэлсэн тухай хотын удирдлагууд хэдэн жилийн өмнө мэдээлж, газрыг нь чөлөөлүүлэхээр болсон. Ингэж чөлөөлсөн газартаа давхар гарааш, ил зогсоол болон ногоон байгууламж байгуулахаар шийдсэн юм. Ингэснээр жолооч нар нэгнээсээ өрсөж авто замын хашлага давуулан зүлгэн дээр машинаа тавьж, шороо, тоос босгохгүй давуу талтай. Мөн хотын өнгө үзэмжид ч эерэг нөлөөтэй, иргэд амарч, тухлах хэсэгтэй болно хэмээн дарга нар дуу дуугаа авалцаж байсан үе саяхан. Олон жил ужгирсан асуудлыг үе шаттайгаар богино хугацаанд шийднэ гэдэг амаргүй. Гэхдээ өгсөн амлалтдаа хүрэх гээд иргэдээрээ туг тахиад байж болохгүй шүү дээ. Аюулгүй, тав тухтай орчинд амьдруулна, хүүхдүүд тоглох талбай, ногоон байгууламж барина гэчхээд өдгөө зөвхөн зогсоол л байгуулж байна. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн талаар дурсах ч хэрэггүй. Ер нь нийслэлийн албан хаагчдад ямар ч хамаагүй аргаар Хотын даргын шийдвэрийг биелүүлэх нь л чухал аж. Хүний насаараа хурааж хуримтлуулсан хөрөнгө, эсэх нь тэдэнд огтхамаагүй. Бас гараашаа нураалгаж, эд хөрөнгөөрөө хохирчхоод нийтийн зогсоолд автомашинаа ч тавих боломжгүй болсон иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ гэдэг мөн л асуултхэвээрээ. Бас чөлөөлсөн газартаа ямар бүтээн байгуулалтхийхийг нь зөвхөн тэнгэр л мэдэх бололтой.
У.Сүрэн