Монголын Үндэсний бөхийн холбооноос албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл гаргалаа. Уг мэдээлэлд "Монголын Үндэсний бөхийн холбоонд 2025 оны гуравдугаар сард Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA) болон холбогдох бусад байгууллагуудаас Допингийн эсрэг Олон улсын дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу 2022-2023 онуудад допингийн зөрчил гарган зөрчил үүсгэсэн 5 тамирчинд Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн.
Энэ нь Монгол үндэсний бөхөөр барилдах явцдаа хориглосон эм бэлдмэл, тариаг хэрэглэсэн бөхчүүдийн мэдээллийг ОУ-ын байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх үйл явц юм.
Үүний дагуу МҮБХ дээрх нэр бүхий 5 бөхөд Допингийн эсрэг дүрмийн зөрчлийн Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллан гаргасан шийдвэрийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлж ажиллалаа.
Энэхүү шийдвэрт Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор давж заалдах эрх нээлттэй болно" хэмээн бичжээ.